Соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад хяналт шалгалт явагдаж байна

  Нийслэлийн Засаг Даргын шийдвэрээр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа соёл урлаг, үзвэр үйлчилгээ, зах, худалдааны төвийн барилга байгууламжийн галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд хийх хяналт шалгалт үргэлжилж байна.

                  Шалгалтын ажлын хэсэг 2018 оны 04 дүгээр сарын 09-өөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ыг хүртэл хугацаанд Мишээл экспо, Хүннү молл, Гэгээнтэн, Оюуны ундраа групп ХХК-ийн Зайсан хийц, Тайм Скүэр зэрэг худалдааны төвүүдийг шалгаж, аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.

               Түүнчлэн галын аюулгүй байдлаа хангаж ажиллаагүй 2 аж ахуй нэгж байгууллагыг 2.000.000, 1 иргэнийг 100.000 төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*