Удирдамжийн хүрээнд хяналт шалгалт явагдлаа

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд тус хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нефтийн бүтээгдэхүүн борлуулах, хадгалах шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудад “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, бусад холбогдох норм дүрэм, стандарт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтуудын хүрээнд гүйцэтгэлийн шалгалтыг 2018 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 26-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа.

Шалгалтад нийт 13 шатахуун түгээх станц хамрагдаж нийт 75 зөрчил илрүүлэн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага-6, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл-1 өгч Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчсөн 1 аж ахуй нэгжийг 1,000,000 төгрөгөөр, 1 иргэнийг   зөрчлийн тухай хуулийн 5,14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр нийт 1,100,000 төгрөгийн захиргааны арга хэмжээ авч ажилласан байна

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*