Эм зүйч нарт сургалт явууллаа.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тус дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг, “Ази Фарма” ХХК-ийн нийт 52 ажилтан албан хаагчдад, “Гал түймрийн тухай ойлголт” сэдвээр сургалт явуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх арга, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрхэн ашиглах талаар сургалт явууллаа. Сургалтаар мөн дүүүргийн Улаан загалмайн дунд шатны хорооны арга зүйч, Н.Оюунчимэг эм зүйч нарт тулгарах анхан шатны тусламж, цус алдсан хүнд үзүүлэх анхны тусламжийг сургалтаар толилуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*