Галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургалт зохион байгуулав.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өнөөдөр, “Бадрах Ойл”-ХХК-ийн нийт ажилтан албан хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг онол танхимаар болон гал унтраах дадлага сургуультай хамтатган зохион байгууллаа. Сургалтаар гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг  аж ахуйн нэгж, байгууллагад хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс,  гал түймэр гарч байгаа шалтгаан нөхцөл, болзошгүй гамшгийн үед иргэдийн амь насыг аврах зам гарц, галын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд анхаарах хүчин зүйлсийг сургалтаар олгосон байна. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн,  Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангиас тус үйлдвэрийн объект дээр гал унтраах тархалтын дадлага сургууль зохион байгуулж албан хаагчдын онолын мэдэгдэхүүнийг дадлага сургуулиар бататгав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*