“Өсвөрийн аврагч-2018” тэмцээн зохион байгуулагдлаа

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг эзэмшүүлэх, аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах мэдлэг, дадал олгох зорилгоор дүүргийн хэмжээнд “Өсвөрийн аврагч-2018” тэмцээнийг 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн спорт хорооны зааланд зохион байгуулагдаж нийт 14 ерөнхий боловсролын сургуулийн 98 баг тамирчид өрсөлдсөнөөс гуравдугаар байранд 59, 60 дугаар сургуулийн баг тамирчид, хоёрдугаар байранд 18 дугаар сургуулийн баг тамирчид,  нэгдүгээр байранд 34 дүгээр сургуулийн багууд тус тус шалгарлаа.

Тэмцээний зохион байгуулагчаар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Дэлхийн зөн-Монгол Хан-Уул хөтөлбөр, Улаан загалмайн хороо, Спорт хороо ажиллалаа.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*