Офицер бүрэлдэхүүний манлайлал сэдэвт сургалт зохион байгууллаа.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын  нийт офицер бүрэлдэхүүнд  “Удирдлагын манлайлал”, “Энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цэргийн албан хаагчдын үүрэг оролцоо” сэдвээр  танхимын сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг Зэвсэгт хүчний Жанжин штабын  Орлогч дарга асан бэлтгэл Хошууч генерал Б.Баярмагнай удирдан чиглүүлж,  өнөөгийн түвшинд цэргийн албан хаагч, тэр дундаа офицер хүний удирдах арга барилыг шинэ түвшинд явуулах, сайжруулах талаар өөрийн цэргийн байгууллагад ажиллаж байх үеийн жишээ баримтаас иш татан ярилаа.  Офицеруудад мэдлэг боловсролоо байнга ахиулан боловсруулан хөгжүүлж байхыг чухалчлан захиж, мэдлэг туршлагаа биеэр үлгэрлэн дуурайллыг бусад албан хаагчдад үзүүлэх,  Энхийг дэмжих болон энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс цэрэг илгээснээр гарсан олон талт ач холбогдлыг  ярьж,  сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд  хариулт өгч,  хэлэлцсэн сургалт  боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*