Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

Нийслэлийн засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 тоот захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/101 тоот тушаал, дүүргийн засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/312 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

            Тус үзлэгт дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, штаб, хэлтэс, албадын нийт 96 байгууллагын 1590 хүн 28 нэгж техник хэрэгсэлтэйгээр оролцсон байна.

            Үзлэгт нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, дүүргүүдийн онцгой байдлын хэлтсийн орлогч нар, дүүргийн засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан оролцож гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дүүргийн Онцгой байдлын хэлтэст иж бүрэн мото помт 2, иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж 2, хороо тус бүрд хээрийн платкийг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*