БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ АМЖИЛТТАЙ САЙН ДҮГНЭГДЛЭЭ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/41 тоот захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/101 тоот тушаал, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/312 тоот захирамжийн дагуу “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг” -ийг дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдүүдийг хамруулан зохион байгууллаа. Өнөөдөр дүнгийн хурлыг Хан-Уул дүүргийн ИТХ-ын танхимд зохион байгуулж үзлэгт амжилттай сайн оролцсон зарим аж ахуйн нэгж байгууллага, тухайлбал Механик тээврийн дээд сургууль, Говь ХХК, Хүннү Молл, Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэг зэрэг нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжид нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, дүүргийн Засаг даргын 1 дүгээр орлогч Г.Батсайхан нар “Өргөмжлөл” гардуулан гамшгаас хамгаалах, эрсдлийг бууруулах хуулийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар биелүүлэн ажиллаж байгаад тэдний хамт олонд талархал илэрхийлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*