2018 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ 3 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА.

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа бүтцийн нэгжийн алба хаагчдын дунд 2018 оны аварга шалгаруулах 3 төрөлт /гар бөмбөг, дартс, хөдөлгөөнт дасгал/ тэмцээн яг одоо “Аврагч” спорт хорооны биеийн тамирын зааланд зохион байгуулагдаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиудын тамирчид хурд хүч, авхаалж самбаагаараа  спортын 3 төрлөөр хүч үзэн өрсөлдөж байгаа бөгөөд жил бүр явагддаг энэхүү тэмцээнээр Онцгой байдлын алба хаагчдын биеийн тамир, спортын нэгдсэн арга хэмжээнд оролцуулж бие бялдарын хөгжлийг бэхжүүлэх чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байгааг зохион байгуулагчид хэлж байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*