Дартсын төрөлд тэргүүн байранд шалгарлаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/106 дугаар тушаалын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа бүтцийн нэгжийн алба хаагчдын дунд 2018 оны аварга шалгаруулах 3 төрөлт (гар бөмбөг, дартс, хөдөлгөөнт дасгал) тэмцээн ОБЕГ-ын “Аврагч” спорт хороонд нээлтээ хийж, тэмцээнийг нээж  Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцож нийт багийн гишүүдэд  хандан,  бие бялдарынхөө хөгжилд үргэлж анхаарч дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, Онцгой байдлын албан хаагчдад тавигдах шаардлагыг хангахын төлөө дор бүрнээ хичээх, албанаас зохиогдох дараа дараагийн уралдаан тэмцээнүүдэд үр дүнтэй идэвхи зүтгэлтэй оролцож шударгаар өрсөлдөж амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Энэхүү тэмцээнээс Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид “Дартс”-ын төрөлд 1 дүгээр байр, гар бөмбөгийн төрөлд 3 дугаар байранд тус тус шалгарсан байна.  Тэмцээнийг хошуучлан  оролцсон алба хаагчиддаа нийт бүрэлдэхүүнийхээ  өмнөөс халуун баяр хүргэе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*