Малын шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин хийгдэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/350 тоот “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх давтан вакцинжуулалтын арга хэмжээ зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд  дүүргийн 10,12,13,14 дүгээр хороодын нутаг дэвсгэр дэхь малтай айл өрхүүдэд хоёр дахь удаагийн  вакцинжуулалтын ажлыг мал эмнэлгийн анхан шатны нэгж болох мал эмнэлгүүд гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тарилгын ажил 80 хувьтай явагдаж байна. Энэхүү мал вакцуунжуулах ажлыг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны дотор хийж дуусгах юм.   Малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажилд оролцоогүй,  шүлхий өвчинд мэдрэмтгий малаа тарилгад хамруулаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахыг дүүргийн Засаг даргын захирамжид тодорхой дурдсан байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*