УЛААНБААТАР ТӨВИЙН БҮСИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ “КОМАНД ШТАБ”-ЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Сүүлийн жилүүдэд Монгол орны хэмжээнд байгаль, цаг агаарын өөрчлөлт, аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж, учруулах хор хохиролын хэмжээ өсч байна. Химийн болон тэсэрч дэлбэрэх бодисын осол, малын халдварт өвчний дэгдэлт жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа билээ.  Тиймээс гамшгаас хамгаалах арга хэмжээг үндэсний болоод орон нутгийн түвшинд өргөн хүрээтэй зохион байгуулах шаардлагын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, Онцгой байдлын албанд алба хааж байгаа алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр  ОБЕГ-ын даргын А/359 дугаар тушаалын дагуу нийслэлийн Онцгой байдлын газраас “Төвийн бүсийн Команд штабын сургууль”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07.00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор нийслэлийн 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсүүдийн дунд офицер бүрэлдэхүүнийг хамруулан зохион байгуулсан бөгөөд Улаанбаатар хотод 8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас  хүн амын дийлэнх хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотод  гамшгийн аюул тохиолдож, нийслэлийн нутаг дэвсгэрийн тал хувь нь гамшигт өртөж, хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн цагийн байдлыг сургуулийн удирдагчаас өгснөөр команд штабын танхимын сургууль  өглөөний 09.00 цагт эхэлсэн байна.  Цагийн байдлын дагуу үүссэн нөхцөл байдал, гамшгийн эрсдлийг үнэлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг  сургуульд оролцогчид хэрхэн удирдан явуулах,  учирсан гамшгийн хор хөнөөлийг даван туулахын тулд ажиллах дарааллыг тогтоох чиглэлээр дүүрэг тус бүрийн онцлогт тохируулан харилцан адилгүй түвшинд ажлын зураг гаргаж  3 цагийн байдал дээр ажиллажээ.

Команд штабын сургуулийг явуулснаар учирч болзошгүй гамшгийн нөхцөл байдлыг бодитой үнэлж улс орон, ард иргэдэд учрах гамшгийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх,  хүндрэлтэй нөхцөл байдлаас богино хугацаанд гарах мэдлэг ур чадварыг эзэмжшүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*