ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС “ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН” ШИЛДЭГ ХЭЛТСЭЭР ШАЛГАРЛАА.

Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд дэвшүүлсэн “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг шагнаж урамшуулсан юм.  Нийслэлийн Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан  энэхүү хурлын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцлоо.  Тайлангийн хуралд НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн 2018 онд Онцгой байдлын газраас болзошгүй гамшгийн аюулыг бууруулах, ард иргэдийг гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр явуулсан бодлого үйл ажиллагаа, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан томоохон ажлуудаа танилцуулахын сацуу гамшгаас ард иргэдээ хамгаалж, учирч болзошгүй аюулаас иргэн хуулийн этгээдийн өмч хөрөнгийг хамгаалж мэргэжлийн ур чадвар, амь насаа үл хайрлан ажилласан аврагч, гал сөнөөгч, тэдгээрийг хариуцсан ангийн захирагч, салааны захирагч нарт талархлаа илэрхийлсэн юм. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар алба хаагчдад хандаж дэвшүүлсэн зорилтын хүрээнд алба хаагчид, бүтцийн нэгжүүдийн гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр явуулсан нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд талархалаа илэрхийлсэн юм.

Хошууч генерал Т.Бадрал мөн хэлэхдээ, Онцгой байдлын алба хаагчдын нийгмийн хамгааллын асуудлаар Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлэхэд бэлэн болсон. Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг шийдвэрлүүлэх чиглэлээр удаа дараа асуудал тавьж ажилласнаар нэмэгдэл хуулийн хүрээнд баталгаажихад ойрхон болоод байна гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас  дүүргүүдийн гамшгаас хамгаалах чадавхи, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачилга гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний  хамт олныг болон тэргүүний алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан бөгөөд  НОБГ-ын 2018 оны “Тэргүүний хамт олон”-оор  Хурандаа Д.Даваасүрэн даргатай Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс шалгарлаа.   Дэд байрт дэд хурандаа Т.Мөнхдорж даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс, гуравдугаар байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс тус тус шалгарч, өргөмжлөл гардлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*