Шинэ оны анхны тэмцээнийг зохион байгууллаа

Дэлхийд цар хүрээгээрээ тэргүүлэгч хөл бөмбөгийн спортын төрлийг алба хаагчдын дунд хөгжүүлэх, чөлөөт цагаар тус спортын төрлөөр хичээллэх дадалтай хамт олон бүрдүүлэх, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс заалны хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулан аваргуудаа тодрууллаа.

 

Тэмцээнд тус хэлтсийн 70 гаруй алба хаагч хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байранд хошууч Н.Баттулга захирагчтай Гал түймэр унтраах, аврах 14 ангийн баг тамирчид, дэд байранд хошууч Т.Батжаргал захирагчтай Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид шалгарсан байна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*