“MONGOLIAN AVIATION FUEL” ХХК-Д ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛИЙГ 3 ҮЕ ШАТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн өнөөдөр “Mongolian aviation fuel” ХХК-ны газрын тосны бүтээгдэхүүний агуулахад 2200 метр куб багтаамжтай 80 хувийн дүүргэлттэй саванд технологийн горим алдагдсаны улмаас гал гарсан гэсэн цагийн байдал өгснөөр гал унтраах тактикийн сургуулийг эхлүүлж, дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн бүрэлдэхүүн тус обеьктийн байршлийн урд тал төв тус бүртээ 20 метр 2 ГПС-600, Гал түймэр унтраах 14 дүгээр анги хойд талаас төв шугам 20 метр ажлын шугам тус бүрдээ 20 метр РСА-ийн 2 хушуутай тархалт хийсэн байна. Өгсөн цагийн байдлын дагуу “Mongolian aviation fuel” ХХК-ны гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүнд гал түймрийг унтраах, аврах ажиллагааг хэрхэн явуулах, гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах талаар дадлага сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү гал унтраах тактикийн сургуулийг явуулснаар гамшиг осол үүссэн нөхцөлд гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагааг дээшлүүлэх, “Mongolian aviation fuel” ХХК-ны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг шалгах, гамшгийн үед аюулгүй ажиллагааг хангаж ажиллах мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*