КАНАД ХИЙЦИЙН БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн тушаалын дагуу “Канад хийцийн модон цэцэрлэг сургуулийн барилга байгууламжид Гамшгаас хамгаалах тухай хууль болон Галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативийн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж байна.  Хяналт шалгалтыг  Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар зохион байгуулж дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн бүх төрлийн канад хийцийн модон цэцэрлэг сургуулийн барилга байгууламжийг хамруулан илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулах, өмнө нь хийгдсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээг авч тухайн обьектод галын аюулгүй байдлыг сахиулах, иргэн хуулийн этгээдэд учирч болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна.  Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2018 оны 01 дүгээр сарын 05-наас 01 дүгээр сарын 20-ны өдрүүдэд, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 3 дугаар сарын 15-ны хүртэлх өдрүүдэд зохион байгуулна.