ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой комиссын хурал өнөөдөр 11 цагт болж дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан тэргүүтэй дүүргийн онцгой комиссын гишүүд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх асуудалтай танилцсанаар эхлүүллээ.


Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдал, түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Засаг даргын А/363 дугаар захирамжаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа дүүргийн “Шуурхай штаб”-ын үйл ажиллагаа, ажлын явц, хяналтын постын үйл ажиллагааг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэх чиглэлээр цаашид анхаарах асуудлыг хэлэлцэж, комиссын гишүүдэд дүүргийн онцгой комиссын дарга тодорхой үүрэг чиглэл өглөө.