2015 оны 11 дүгээр сарын сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар, 19-20-ний өдрүүдэд төв болон зүүн зүгийн нутгуудаар, 21-ний өдөр нутгийн баруун хэсгээр цас орж цасан шуурга болох үеэр зам даваа хаагдах, цахилгаан дамжуулах агаарын шугамд саатал гарч болзошгүй тул жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, төв газраас алслагдсан айл өрхүүдэд онцгойлон мэдэгдэхийг Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Мөн ахуйн хүрээнд гарах гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс  яндан зуухны аюулгүй байдлыг хангах, зориулалтын бус түлш хэрэглэхгүй байх, пийшин зууханд хэт их галлагаа хийхгүй байх, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглахаас зайлс хийх цахилгааны хэт их ачаалал үүсгэхгүй байх зэрэг нь аюулгүй байдлыг хангаснаар таны эрүүл мэнд эд хөрөнгөнд аюулгүй болохыг анхаарна уу.

 

images (1) images (2)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>