Гал түймэр унтраах, аврах 30-р анги

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН АВРАХ ГАЛ ТҮЙМЭР

УНТРААХ 30 ДУГААР АНГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

      Манай улсад иргэний агаарын тээвэр хөгжиж бүх аймаг хот, зарим алслагдсан суманд агаарын тээврийн онгоцоор үйлчилж онгоцны буудал, парк, зогсоол олширч олон арван онгоц байнга буухын зэрэгцээ түүнийг дагалдан орон сууц, айл гэр, албан байгууллагууд нэлээд хэмжээгээр төвлөрч гал гарах нөхцөл байдал бий болсон үед нислэгийн болон аэродромын галын аюулгүй байдлыг хангах, гал түймрийн үед түргэн шуурхай унтраах зорилготой байгуулагдсан түүхтэй.

      Гал команд байгуулах тухай Монгол улсын Сайд нарын зөвлөлийн /1963.05.28-ны өдррийн 235 тоот/ тогтоол гарч Н.А.Х.Я-ны Сайдын 1963.11.20-ны өдрийн 677 тоот тушаалаар тус гал унтраах анги ПМЗ-56А автомашинтай, 19 хүний орон тоотойгоор байгуулагдсанаас хойш 54 дэхь жилдээ ажиллаж байна. 

        Гал түймэр Унтраах Аврах 30 дугаар анги нь 2009 оны Засгийн газрын хөрөнгө оруулалтаар Гал унтраах ангийн зориулалттай 2 давхар шинэ байр ашиглалтанд орж, 2013 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийн багаж зэвсэглэмжээр бүрэн тоноглогдсон 3,5 тонн болон 8 тонн усны багтаамжтай “ISUZU” маркийн 2 автомашин, 1984 онд үйлдвэрлэгдсэн “HINO” маркийн гал унтраах үндсэн зориулалтын 3 автомашин, 44 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.