Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэснь Монгол улсын Засгийн Газрын 2004 оны 51-р тогтоолоор дүүргийн Гамшгаас хамгаалах штаб, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол улсын Засгийн Газрын 2005 оны 48-р тогтоолоор дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон зохион байгуулагдан дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг  төлөвлөх , зохион байгуулах , хэрэгжүүлэх аж ахуй нэгж байгууллага албан тушаалтан иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулан үйл ажиллагаагаа зохион явуулж  байна

 

Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэс албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, алба хаагч нэг бүр өөрийн ур чадварыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч гамшгаас хамгаалах чиглэлээр төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэн иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэж гамшиг, аюулт үзэгдлээс иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахын мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж байна.

Хан уул дүүргийн онцгой байдлын хэлтэс нь Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлтгэл бэлэн байдал хариуцсан мэргэжилтэн-1, Гал түймрийн улсын хяналтын байцаагч-2, Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн-1, Автын механик-1, нягтлан-1, нярав-1, бичиг хэрэг архивын эрхлэгч-1, 2 дугаар зэрэглэлийн Аврах гал унтраах 14, 30, 65 дугаар ангиудын нийт 122 алба хаагч, аврагч, гал сөнөөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр үүрэг гүйцэтгэж байна.